Нарадент шүдний эмнэлэг нь 2004 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 21 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
Бид үйлчлүүлэгч та бүхэндээ шүд болон амны хөндийн эрүүл мэндийн бүхий л төрлийн тусламж үйлчилгээг (оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт) чанарын өндөр түвшинд санал болгож байна.
Бид таны болон таны гэр бүлийн шүдний эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж ажилдаг ба үйлчлүүлэгч бүртээ тав тухтай, айдасгүй, найрсаг орчинг бүрдүүлэхийг зорьдог.
Манай туршлагатай эмч нар орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан оношилгоо, эмчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг. Таны инээмсэглэл бол бидний амжилт юм.
Хоол идэх үед (ялангуяа жимс, ундаа гэх мэт хүчиллэг зүйлс) амны хөндийн хүчиллэг чанар ихэсч, шүдний паалан түр зуур зөөлөрдөг. Энэ үед шууд сойздох нь пааланг үрж, гэмтээх эрсдэлтэй.
Зөвлөгөө: Хооллосноос хойш дор хаяж 30 минут хүлээх, эсвэл зүгээр л усаар зайлсны дараа угаах нь хамгийн зөв арга юм.
Та хичнээн сайн угаасан ч шүдний сойз нь шүд хоорондын нарийн завсарт хүрч чаддаггүй. Харамсалтай нь шүдний цоорол, буйлны үрэвслийн ихэнх нь яг энэ хэсгээс эхэлдэг.
Зөвлөгөө: Шүдний утас (Floss) хэрэглэх нь сонголт биш, зайлшгүй хэрэгцээ юм. Өдөрт нэг удаа, оройн цагаар хэрэглэж хэвшээрэй.
Олон хүмүүс угаах үед буйлнаас цус гарвал айгаад, тэр хэсгээ угаахаа больдог. Гэвч цус гарч байна гэдэг нь тэр хэсэгт нян хуримтлагдаж, үрэвсэл (Gingivitis) үүссэний дохио юм. Угаахгүй орхивол үрэвсэл улам даамжирна.
Зөвлөгөө: Цус гарч байсан ч зөөлөн үстэй сойзоор, болгоомжтой боловч сайтар үргэлжлүүлэн цэвэрлэх хэрэгтэй. Хэрэв цус тогтохгүй байвал эмчид хандаарай.
Энэ бол маш том төөрөгдөл юм. Сүүн шүд нь байнгын шүд ургах "замыг зааж өгөх" үүрэгтэй байдаг. Хэрэв сүүн шүд эрт цоорч, авахуулбал байнгын шүд муруй ургах, зайгүй болох эрсдэлтэй.
Зөвлөгөө: Хүүхдийнхээ сүүн шүдийг байнгын шүдтэй ижил хэмжээнд арчилж, цоорсон даруйд нь эмчлүүлэх хэрэгтэй.
Хэрвээ бид шүдээ угаахгүй эсвэл дутуу угаавал бидний амны хөндийд юу болдог вэ
Бичлэгээ дустал үзээрэй хүүхдүүдээ🙂
Нүүр амны их эмч
Клиникийн профессор
Зөвлөх зэрэгтэй
Мэс заслын эмч
Нүүр амны их эмч
Гажиг заслын эмч
Нүүр амны их эмч
Согог заслын эмч
Нүүр амны их эмч
Нүүр амны их эмч
Нүүр амны их эмч
Нүүр амны их эмч
Согог заслын эмч
Нүүр амны их эмч
Ариутгагч
Ариутгагч
Нараа эмчдээ үзүүлээд олон жил болж байна. Монголын №1 эмч гэж боддогдоо. Баг хамт олонд нь ажлын амжилт хүсэе 🥰
Комедиан Содоо /Содхүү гэр бүл/
Олон жил Нарадент эмнэлгээр үйлчлүүлж байна. Очих бүрт найрсаг үйлчилж, амны хөндийн бүх асуудлыг гоё тайлбарлаж эмчилж өгдөг эмч нартаа баярлалаа. Олон жил бодож явсан эмчилгээг сүүлд хийлгээд итгэл дүүрэн инээмсэглэх болсондоо маш сэтгэл хангалуун байгаа.
Контент бүтээгч Ананд /гэр бүл/
Нара эмч манай эмээгийн шүдийг эмчилдэг, ээжийг мөн үздэг, намайг үздэг, одоо харин манай хүүг үздэг. Ингээд бодоход бүтэн 4 үеээрээ Нара эмч болон Нарадент эмнэлэгээр үйлчлүүлж байна. Гэр бүлээрээ амны эрүүл мэндээ бүхэлд нь даатгадаг ажээ.😁
TV9 сэтгүүлч Батбилэг
Би Нарадент эмнэлгээр үйлчлүүлээд олон жил болж байна. Найрсаг хамт олон, найдвартай эмчилгээтэй танай хамт олонд чин сэтгэлээсээ талархаж явдагаа илэрхийлж байна. Та бүгдийн ажилд өндөр амжилт хүсэе.